Оросын алдарт Ракета бугуйн цагны vйлдвэр 60 фото

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Оросын алдарт Ракета бугуйн цагны vйлдвэр 60 фото

Анх
ЗХУ-ын vед буюу 1962 оноос эхлэн vйлдвэрлэгдэж эхлээд єнєєгийн ОХУ-д
бас vйлдвэрлэгдсээр байгаа Paкeтa бугуйн цагны vйлдвэр болон тус
брэндийн цагнууд, тvvнтэй холбоотой бусад фото зургуудыг vзэгч та бvхэнд
сонирхуулахаар бэлтгэлээ. Оросын хамгийн эртний vйлдвэр болох 300 орчим
жилийн настай Петродворцовый часовой завод хэмээх vйлдвэрт хийгддэг
Paкeтa цаг нь Улаан арми, Зєвлєлтийн тэнгисийн цэргийн флот, умард
туйлын судалгаа шинжилгээний багийнхан болон иргэдэд зориулагдан хийгдэж
байсан юм. Тус брэндийн vvслийн хувьд 1961 оны 4-р сарын 12-нд хvн
тєрєлхтний тvvхэн дэх анхны сансрын нислэгийг хийсэн нисгэгч Юрий
Гагарины хvндэтгэлд зориулан Ракета хэмээн нэрлэсэн цаг vйлдвэрлэгдэж
эхэлсэн байна. Жил бvр дэлхий дээрх хамгийн удаан эдэлгээтэй, бат бєх,
найдвартай, баталгаатай ажиллагаа бvхий цагнуудын нэг гэж тооцогддог
Ракета брэндийн 4.5 сая бугуйн цаг vйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гарт
хvрдэг ажээ. Ракета брэндийн одоогийн загваруудаас дурдвал бугуйн,
халаасны, туйлын аялагчдын, шумбагчдын, тэнгисийн цэргийнхний, цэрэг
армийнхны, нисэх хvчнийхний гэсэн загваруудыг хэлж болох юм. 2009 оноос
тус брэндийн цагны vйлдвэрт Швейцарийн єндєр зэрэглэлийн гурван цагчин
vйлдвэрлэлийг орчин vеийн стандартад тохируулахад туслахаар ажиллах
болсон ба тэд урьд нь Rolex, Breguet, Hautlence-д ажиллаж байжээ. 2010
оны 6-р сард тус vйлдвэр супер модель Наталья Водянова шинэ загварын
цагны загварыг гаргах санал гаргасан талаар мэдэгдсэн бєгєєд Raketa by
Vodianova хэмээх энэ цаг нь 1974 оны хуучны Ракетагийн загвар дээр
суурилсан байх аж. Энэ шинэ загварын борлуулалтнаас олсон ашгийн
тодорхой хувь нь Водяновагийн хvvхдэд чиглэсэн буяны vйл ажиллагаа
явуулдаг Naked Heart Foundation санд орох юм байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж