Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөнө

Жил бүрийн 12 дугаар сарын 3 бол дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тэдэнд анхаарлаа хандуулах өдөр байдаг билээ. ЭМЯ, ДЭМБ, АИФО ТББ хамтран хүн амд үзүүлэх нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхээр өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-ны хооронд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр”-т зориулсан уулзалт ярилцлага зохион явуулж байна.Уг уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн бүхий л үйл ажилд тэгш оролцуулж, хүний эрхээ бүрэн эдлэхэд нь болон тэдэнд тулгарч байгаа асуудал бэрхшээлийг нь ойлгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх, энэ үйлсэд улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л салбарын хүмүүсийг хамруулах арга замын талаар ярилцаж байна. Тэд үйл ажиллагааныхаа хүрээнд үндэсний семинар, үзэсгэлэн, яармаг худалдаа гаргах, “Мянганы хөгжлийн зорилтод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах нь” сэдвээр ТВ ярилцлага хийх болон хөгжлийн бэрхшээлтйэ хүмүүсийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар болжээ. Мөн ХБИ-ийн бичил бизнес эрхлэхэд учирч байгаа бэрхшээл, даван туулах арга зам хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж