Жонсон 4-6 долоо хоног талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Жонсон 4-6 долоо хоног талбайд гарахгүй

“Атланта Хаукс” багийн од Жоү Жонсон баруун тохойгоо бэртээсний улмаас 4-6 долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй болжээ.

Атланта багийн зүгээс энэ мэдээллийг Мемфистэй хийх тоглолтын өмнө зарласан бөгөөд Жонсонд мэс ажилбар хийлгэх шаардлага тулгарсныг хэлжээ. Лхагва гаригийн өглөө Жонсон Жэймс Андриүв эмчид очиж үзүүлсэн байна. Ингээд “Хаукс” дөрвөн удаагийн бүх одод тоглогч нь хэдэн өдрийн дараачаар мэс ажилбарт орох болсныг дуулгалаа.

Жонсоныг орлон Мо Эванс гараанд гарах ч энэ нь рүүки тоглогч Жордан Крауфордод боломж гарч ирж байна гэсэн үг юм. Жамалл Крауфордтой одоог хүртэл шинэ гэрээг үзэглээгүй байгаа “Хаукс” залуу тоглогчоосоо их зүйл хүлээж байгааг гэрчилнэ. Ийм ч учраас энэ зун чөлөөт агент болох Жамалтай гэрээгээ сунгалгүй өдийг хүрсэн бөгөөд одоо Жонсон гэмтсэн нь харамсалтай ч сайн талаас нь харвал Жорданд боломж олдож байна гэсэн үг.

Жоү Жонсон 17,1 оноог авч багаа тэргүүлж байснаас гадна 40,9 хувьтай довтолгоог үзүүлж байсан юм. Зургаан жилийн 124 сая ам.долларын гэрээг улирлын өмнө хийсэн Жонсон өнгөрөгч таван улиралд тус бүр 20-иос дээш оноог дунджилж байснаас харахад карьерынх нь хамгийн муу жил явж байж.
Дээрээс нь нэмээд одоо урт хугацааны бэртэл.

Ингэснээр “Атланта Хаукс” ялалт байгуулах хэмжээний оноог авахын тулд Жамаал Крауфорд, Марвин Уиллиамс нарт илүү довтолгооны хувь оногдуулах болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж