Маттео Манассеро шилдэг гольфчин болов

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Маттео Манассеро шилдэг гольфчин болов

Италийн залуу гольфчин Маттео Манассеро мэргэжлийн гольфчны хувиар өнгөрүүлсэн эхний улиралдаа гайхалтай амжилт гаргаж, улмаар Европын Турын оны шилдэг рүүки гольфчноор тодорсон байна. Өдгөө 17 настай тэрбээр Европын турт түрүүлсэн хамгийн залуу ялагч болсон билээ.

Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон тэрбээр “Оны шилдэг рүүкигээр тодорсон нь үнэхээр том хүндэтгэл. Би хэзээ ч өөрийгөө ийм богино хугацаанд Турт түрүүлж, оны шилдэг рүүки болно гэж бодож байгаагүй. Мэргэжлийн гольфчны хувьд анхны улирлаа ийм амжилттай үдэж байгаа нь үнэхээр төгс эхлэл” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж