Амьд бүхний шим тэжээл , алтан нарны элч , арвин хурын усыг шүтэгч
алаг цэцэгс , ариун салхиний аясаар найган ганхан өнгөө гайхуулах нь
даанч сайхан. Орчлонд үнэрээ түгээж багшран ургасан түмэн цэцэгсийн дунд
хэнд ч үл анзаарагдан энхрий цэцэгс ургасан байсан юм.Нартай сайхан
зуны өглөө эртлэн боссон Энхрийлэн охин зуслангийн ойрх цэцэгт нугаар
инээдээ хадаан эрвээхий хөөж гүйнэ. Тэр цэцэгт нугад нэгэн бүл зөгий
амьдардаг байжээ.Тэдний дунд бүлдээ хүндгүй гадуурхагдсан нэгэн ажилч
зөгий байдаг байлаа. Түүнийг Энэрлин гэдэг. Тэр өдөр бүр энхрий цэцгэнд
дээр л очдог байж. Энхрий цэцэг зөөлөн дэлбээгээ нээж алив бүх бал
бурмаа түүнд харамгүй соруулан өгдөг ажээ.Тэр тоолонд энхрий цэцэг
хэмжээлшгүй жаргалыг мэдэрдэг байлаа.Гоёмсог ганган хээ алаглуулсан
дэгжин эхэмсэг эрвээхийнүүд хаа нэгтээ энхрий цэцгэн дээр буувч тэр нүүр
буруулан царай өгдөггүй байжээ. Эрвээхий хөөж явсан бяцхан Энхрийлэн
охин энхрий цэцгэн дээр очиж буусан гоёмсог эрвээхийг олоод
харчихав.Түүнийг барьж авахаар барьж явсан сагсаараа савтал эрвээхий
нисэн явж одоод энхрий цэцэг ишнээсээ тасран унасан юм.
Үргэлжлэл