Театрт “Хунт нуур” балетыг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Театрт “Хунт нуур” балетыг үзээрэй

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын үзвэрийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Театрт энэ сарын 5-нд буюу ирэх ням гаригт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тайзнаа дахин тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий тус балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тогложээ. Харин манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд амилуулсан байна.

Ирэх ням гаригт тоглох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын симфони найрал хөгжмийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах аж. Харин Одетта болон Оделлия Б.Саруул, Ротбартад Х.Мөнгөнхөлөг бүжих юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж