Өмнөд Солонгос, АНУ дахин цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос, АНУ дахин цэргийн сургуулилт хийнэ

Өмнөд Солонгос улс АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилтыг энэ сард Шар тэнгист дахин хийхээр төлөвлөж байгаа аж. Сөүлийн зүгээс Вашингтонтой энэ асуудлаар ярилцаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын арал руу Хойд Солонгосоос гал нээсний дараа АНУ-ын зүгээс байлдааны хөлөг тээвэрлэгчээ илгээсэн билээ. Хятадын талаас Хойд Солонгосыг шууд шүүмжлээгүй ч цэргийн сургуулилтын талаар сэрэмжтэй байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүнчлэн талуудыг хэлэлцээр хийж, цаашид хурцадмал байдал гаргахгүй байхыг зөвлөж байгаа. Тус улсын зүгээс зургаан талт хэлэлцээрт оролцогч талуудыг яаралтай уулзалтад дуудаад байгаа билээ. Гэхдээ Хятадын хувьд аль ч талыг хамгаалахгүй гэжээ.

Одоогийн байдлаар БНАСАУ-ын удирдагч Кир Чен Ирийн төлөөлөгч Чое Таэк Бок Бээжинд байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж