
Австрали улсын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд австрали долларын ханш өндөр байснаас болж экспортын орлого буусантай холбогдуулан удааширсан гэсэн мэдээлэл өнөөдөр гарчээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ долоогоос есдүгээр сарын хооронд 0,2 хувиар өссөн нь өмнөх улирлынхаас 0,9 хувиар бага байгаа аж.
Зээлийн хүүгийн төвшин өндөр буйгаас болж Австралийн хэрэглэгчид хүнд байдалтай байсан гэж зарим шинжээч үзэж байна. Гэхдээ тус улсын эдийн засаг цаашид өсөх төлөв харагдаж байгаа юм. Энэ нь Австралийн бүтээгдэхүүний эрэлт БНХАУ зэрэг хөгжиж буй эдийн засгуудад ихээр өсч буйтай холбоотой.
Э.Очирт