Солонгосчуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Солонгосчуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй

Монгол Улсын нутаг дэвсгэрт Дорнод аймгийн хилээр хууль бусаар нэвтэрсэн Өмнөд, Хойд Солонгосын дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй аж.  Хэдийгээр Монгол Улсын хилийг зөрчсөн ч гэмт хэрэг үйлдээгүй учир хоёр улсын хоорондын харилцааны хүрээнд асуудлыг  шийдвэрлэх юм байна. Тэдний хэн болох,  ямар зорилгоор Монгол Улсад нэвтэрснийг Тагнуулын Ерөнхий газар шалгасан хэвээр байгаа аж.  Орогнол хүссэн гэх мэдээлэл байгаа ч Монгол Улсын хуулинд тэднийг орогнуулах хууль эрх зүйн үндэслэл байдаггүй аж. Тиймээс тэдгээр иргэнийг нутаг  буцаах юмуу, өөр улс руу шилжүүлэх  боломжтой юм байна. Солонгос иргэд Хятад Улсаар дамжин  Монголд  ирэх  тохиолдол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь тэдний хувьд зардал багатай байдаг бололтой.  Сануулахад, Өмнөд Солонгосын KBS  телевизийн хоёр сурвалжлагч, Хойд Солонгосын хоёр иргэний хамт  энэ сарын 10-нд  Монгол Улсын нутаг дэвсгэрт  Дорнод аймгийн хилээр нэвтэрсэн хэрэг гарсан.

С.Отгон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж