ЦЕГ-т прокурорын шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

ЦЕГ-т прокурорын шаардлага хүргүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож буй практик, хууль зүйн үндэслэлийг  улсын хэмжээнд шалгасан байна. Уг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу  шаардлага хүргүүлжээ. Мөн Татварын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгахад зарим зөрчил дутагдал илэрсэн тул заасан хугацаанд арилгуулахаар  шаардлага хүргүүлжээ. Хуульд заасны дагуу Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, зөрчил, түүний шалтгаан, нөхцлийг  нэн даруй  14 хоногийн дотор арилгаж прокурорт хариу мэдэгдэх ёстой байдаг аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж