Н.Мөнх-Оргил сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргил сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг хүслээ

Бага насны хүүхэд хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн холбогдогч Н.Мөнх-Оргилын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  12.00 цагаас хаалттай хэлэлцэж эхэллээ.  Түүнийг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвөөс 11.40 цагт авчирч шүүх танхим руу оруулав. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил   энэ үеэр гэр бүлийнхэнтэй нь хамт сууж байсан нэгэн сэтгүүлчийн хажуугаар гарахдаа  “Дуу хураагуураа  өгөөч “хэмээн хэлж амжив. Тэрбээр  хэд хоногийн өмнө эхнэр н.Түвшинбаяртайгаа уулзах үеэр “Шүүх хурлын үеэр сэтгүүлчдийг цуглуулаарай. Би та нараар дамжуулан тэдэнд ярилцлага өгнө” гэсэн байна.  Хөвсгөл аймагт найман настай охиныг хороосон хэрэгт яллагдагчаар татагдсан түүний шүүх хуралд  өмгөөлөгчөөр  Р.Насанжаргал, харин нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаа  улсын яллагчаар оролцож байна. Тэрбээр Хөвсгөл аймагт жигшүүрт хэрэг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт 14 настай хоёр, 15 настай нэг охиныг  өөрийгөө хамгаалах чадваргүйг мэдсэн хэр нь хүчирхийлж, хоолойг нь боож, амь насыг бүрэлгэх гэсэн  хэрэгт мөн холбогдсон юм.Түүнд хүнийг санаатай алсан, хүчирхийлсэн, алахыг завдсан хэргээр цаазын ял төлөвлөөд байгаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж