Цэцийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.  Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ, сонгуультай холбогдсон маргааныг сонгуулийг зохион байгуулж явуулдаг эрх бүхий байгууллага нь шийдэх ёстой. Цэцийн дүгнэлтээр бол сонгуулийн хууль тогтоомжийг сонгууль зохион байгуулдаг эрх бүхий байгууллага нь биш харин шүүх эрх мэдэл рүү аваачих нь байна. Эцэслэн гэдэг үгийг заавал шүүхээр шийдэх байдлаар ойлгож болохгүй гэлээ.

 Үүний дараагаар дэгийн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийн зүйл тус бүрээр санал хураалгахад  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “… эцэслэн…“ гэж заасан нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх…” гэснийг зөрчсөн байна,  мөн  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “… эцэслэн…“ гэж заасан нь Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн байна гэсэн Цэцийн дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж