Рок попын одод 500 төгрөгөөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Рок попын одод 500 төгрөгөөр тоглоно

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдрийг өргөн тэмдэглэсээр нилээд хэдэн жил болж байгаа. Энэ жилийн “ДОХ”-той тэмцэх өдрөөр Монголын рок попын залуу одод нэгдэж “Speed Luline Skate” төвд чуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд дуучин ВХ, Хулан, Мотив, Астро, Дижитал, L-Guards, Flash зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ. “ДОХ-ын эсрэг хамтдаа” тоглолтыг МУЗН, болон Энхтайвны корпусаас зохион байгуулж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад тоглолтын тасалбар нь 500 төгрөг юм байна

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж