Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Wikileaks-т хэрэг үүсгэнэ

АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер Wikileaks америкийн дипломат баримт бичигт нэвтрэн орж, гэмт хэрэг үйлдсэнийг шалган тогтоохоор болсон тухай даваа гаригт мэдээлсэн байна.

Холдер  Элчин сайдын яамдуудын 250000 орчим цахим мэдээнүүдийг нийтэд илчилснийг “зэмлэн бууруушааж” байгаагаа мэдэгдээд энэ асуудал “тус улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна” гэж ярьсан ажээ.

Ерөнхий прокурорын ярьснаар “улс орны аюулгүй байдалд тодорхой асуудлаар аюул учруулж байна. Учир нь манай улсын одоо алба хашиж буй дипломатууд болон аюулгүй албаны хүмүүстэй холбоотой юм. Мөн манай гол холбоотон улсуудтай харилцах харилцааг аюулд учруулж байна” гэжээ.

Өчигдөр The New York Times, El Pais/Испани/, Le Monde/Франц/, Die Spiegel  /ХБНГУ/ болон The Guardian/Англи/  сонинуудад АНУ-ын дипломат албаны 250000 мэдээллийн агуулгыг хэвлэн нийтэлсэн нь дэлхий дахины хэмжээнд дуулиан үүсгэж эхэлсэн байна.

АНУ-ын ЭСЯ-дын хоорондоо солилцож байсан мэдээнүүдэд АНУ-ын Төрийн Департментаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ban Ki-moon болон АНУ-ын Засгийн газарт эргэлзээ төрүүлж буй бусад орнуудын төрийн тэргүүн нарыг  хүртэл тагнан мөрдөх даалгавар өгч байсныг илчилсэн мэдээнүүд орсон ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж