Lindsay Lohan-ны шинэ шивээс, шинэ карьер

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan-ны шинэ шивээс, шинэ карьер

Жүжигчний карьераараа нэг их хол явахгүй байгаа ч олны анхаарлыг байнга татаж байдаг Холливуудын залуу од Lindsay Lohan “6126” нэртэй өөрийн хувцасны брэндтэй билээ. Гол төлөв леггингс буюу загварын иртузнууд хийдэг түүний брэнд саяхнаас цүнх болон дээгүүр өмсөх хувцаснууд гаргадаг болж байгаа аж. Lindsay Lohan-ны брэндийн цүнхнүүдийн загвар дээр өмнө нь “D&G” загварын ордны цүнхний дизайнераар ажиллаж байсан зохион бүтээгч Paz Shakked Wolf ажиллахаар болжээ. Жүжигчин бүсгүйн шинэ коллекц нийт 280-аад нэр төрлийн хувцас загвартайгаар ирэх долдугаар сард худалдаанд гарах гэнэ.
Lindsay Lohan-д Emanuel Ungaro загварын ордны ерөнхий дизайнер Estrella Archs хамтран ажиллаж шинэ коллекц гаргах санал тавьснаар тэд жилийн өмнө гэрээ байгуулсан билээ. Гэсэн ч жил хүрэхгүй шахам хугацаа болсны дараа буюу өнгөрсөн сард Lindsay Lohan нэрт загварын ордны артистик дизайнерын сэнтийнээс буулаа. Испанийн дизайнер Estrella Archs, залуу жүжигчин Lindsay Lohan нарын хамтын ажиллагаа харамсалтай нь мэргэжлийнхний шүүмжлэлийг маш ихээр хүлээсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр 23 настай Lindsay Lohan гарын шуун дээрээ шинэ шивээстэй болсон явж байгаад папараццийнхны дуранд өртсөн байна. Тэрбээр “I am star, I am star” гэсэн шивээс хийлгэжээ.

Ж.Нил
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж