Энхтайваны гүүрэн дээр зургаан машин мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Энхтайваны гүүрэн дээр зургаан машин мөргөлджээ

Өнөөдөр өглөө 08.00 цагийн үед Энхтайваны гүүрэн дээр зургаан автомашин мөргөлдөж, автозамын хөдөлгөөн нэг цаг гаран саатжээ.  Энэ талаар уг ослын газарт ажилласан Замын цагдаагийн газрын дэслэгч н.Ганбаатараас тодрууллаа.

-Өнөөдрийн замын ослын шалтгаан нь  халтиргаатай зам дээр  жолооч нар автомашиныхаа хурдыг  тохируулаагүйгээс зам тээврийн осол гарлаа. Эхэлж нэг суудлын жижиг тэрэг   гулгаатай зам дээр зогсож чадахгүй өмнөх машинаа мөргөж, ард нь явсан болон эсрэг урсгалд зорчиж явсан автомашинууд мөргөлдлөө. Ослын газарт хэмжилт хийгдсэн  тул хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар Энхтайваны гүүр бүхэлдээ гулгаатай байна. Хэдийгээр цас хайлуулах бүх аргыг энд хэрэглэж замын хальтиргааг арилгасан боловч өглөөдөө  хайлсан цас нь хөлдчихдөг юм. Тиймээс жолооч  нар энэ гүүрээр гарахдаа болгоомжтой явах хэрэгтэй.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж