Гадаад харилцаан дахь 9-11 буюу Wikileaks

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Гадаад харилцаан дахь 9-11 буюу Wikileaks

Wikileaks-ийн ээлжит цохилт

Ирак болон Афганистанд хийж байгаа дайны үнэн нүүр төрхийг илчилсэн
нууцын зэрэглэлтэй олон материалыг дэлгэн тавьж дэлхий дахинд тарьсан
дуулианых нь цуурай намдаж амжаагүй байтал алдарт Викиликс цахим
мэдээллийн суваг дахин дуулиант мэдээллийн “бөмбөг тэслэв”. Нийтдээ 250
мянга гаруй энэхүү нууц мэдээллүүд нь АНУ-ын төрийн департамент болон
дэлхийн өнцөг булан бүрт суугаа дипломат албаныханд хамаарах ажээ.
Тухайлбал, Саудын Арабын хаан Абдул АНУ-д хандаж цөмийн хөтөлбөр
хэрэгжүүлж байгаа Иранд цохилт өгөхийг уриалж, үүнтэй ижил саналыг
Бахрейн болон Иордан улсууд ч албаны шугамаар илэрхийлж байсан тухай
дэлхий нийт олж мэдэж авсан, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари
Клинтон дипломат ажилтнууддаа НҮБ-ын нөлөө бүхий удирдлагуудын зээлийн
картын дугаар, биеийнх нь биохимийн үзүүлэлт гээд ху­вийн шинжтэй
мэдээллийг нь­ олж мэдэхийг даалгаж байсан тухай мэдэх боломжтой. Мөн
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны зан төлөвийн тухай болон
НҮБ-ын ажилтнуудын ашигладаг харилцаа холбооны тог­толцоог судлах үүрэг
өгөгдсөн байж. Энэ үүргийг Ром, Парис, Москва зэрэг томоохон 33 улсын
нийслэл дэх ЭСЯ-ны ажилт­нууддаа тараасан байжээ. Мөн дээрхи Викиликс
сайтын мэ­дээл­лээс дэлхийн томоохон лиде­рүүдийг элдвээр хочлон дорд
үзсэн АНУ-ын дипломат ажилтнуудын үг хэллэгийг олж харах боломжтой аж.
Энэ бүхэн нь АНУ гадаад харилцаандаа бусад улс орныг хэрхэн үл
тоомсорлодог тухай бодит баримт болон харагдаж байгаа юм гэж гадаадын
ажиглагчид шүүмжилж эхэллээ.

Цохилтын резонанс

Викиликсийн ээлжит довтол­гоо­ны дараа АНУ болон дэл­хийн нөлөө бүхий
улс төрийн хү­рээ­нийхэн илт сандарч, ээлж дараал­сан хатуу ширүүн болон
бас болгоомжилсон төрөл бүрийн мэдэгдлүүд хийж эхэлжээ. Тэр ч байтугай
тус Викиликс сайтыг хаах боломжийг хайх тухай ч санаа цухалзаж эхэлсэн
байна.
АНУ:  АНУ-ын Сенатын Үндэс­ний аюулгүй байдал, тө­рийн бодлогын хорооны
дарга се­натч Жозеф Либерман өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж  АНУ-ын
одоогийн засаг захиргаа бо­лон бусад улс орнуудад хандан боломж­той
бүхий л “хуулийн арга хэлбэр,боломжуудыг “ашиглан Ви­ки­ликс сайтыг
хаахыг уриалсан ажээ. Түүний үзэж байгаагаар бол энэ сайтын хийж байгаа
үйлдэл АНУ-ын үндэсний аюулгүй бай­далд хохирол учруулна гэжээ.

Австрали: Викиликс сайтын эзэн гэгдэх Жулиан Ассан­жийн паспортыг
(тэрээр Авст­ра­лид төрсөн бөгөөд тэндхийн иргэн­шилтэй аж. ред)
хүчингүй болгох са­налыг АНУ-аас Австралийн талд тавьсан тухай мэдээлэл
гар­саны дараа Австралийн ерөнхий прокурор Маклиланд “энэ талаар ямар
нэг мэдээлэл аваагүй “ гэж мэдэгдэл хийсэн байна. Гэх­дээ тэрээр
Викиликс сайтын сүүлд нийтэлсэн мэдээллүүд нь Авст­ралийн хэд хэдэн
эрүүгийн хуу­лийн заалтуудыг зөрчсөн байх магад­лалтай хэмээн мэдэгдээд
энэ талаар тус улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд
анхааран судалж байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Итали: Итадийн ерөнхий сайд Берлускони болон ОХУ-ын Засгийн газрын
тэргүүн Путин нар хамтарч бизнес эрхэлдэг тухай мэдээлэл цуглуулахыг
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дипломатууддаа
даалгасан талаархи мэдээлэл Ви­киликс сайт дээр гарсан би­лээ. Энэ
талаар болон ноён Бер­лус­конигийн тухай бусад мэдээлэл олон нийтэд
хүрсний дараа Ита­лийн гадад хэргийн сайд Викиликс сайтын мэдээллийг
“дэлхийн олон улсын харилцаанд хийсэн 9-11” гэж дүгнэсэн байна.

Их Британи: Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейрийн засаг­лалын үед
захиргааны ажлыг нь толгойлж байсан ахмад дип­ломатч Жоната Паул
Викиликс сай­тын мэдээллийн талаар, “Үнэн­дээ бол АНУ-ын дипломат
ажилт­нуудын дүгнэлт хийх болоод мэ­дээ­лэл цуглуулах чадварыг олж
харахад сонирхолтой байсан. Мөн тэд сайн харилцаа холбоотой болж чадаж
байгааг нь болон улс төрийн нөхцөл байдлын талаар ямар ихийг мэдэж авч
чаддаг байсныг нь шагшихаас өөр аргагүй” гэж хэлсэн байна.

Герман:  Викиликс сайт дээр тус улсын канцлер Ангела Мер­ке­лийг АНУ-ын
төлөөлөлтэй уул­зах үеэрээ өөрийн Засгийн газ­рын танхимынх нь гишүүн
Га­д­аад хэргийн сайд Гвидо Вес­тервеллийг илэн далангүй шүүм­жилдэг
төдийгүй түүний ту­хай байнга хов ярьж явдаг гэсэн мэдээлэл орсон байж.
Энэ мэдээллийн дараа ямар нэг албан тайлбар гараагүй ч Бундестагаас тун
удахгүй эсэргүүцэл хийгдэх мэдээтэй байна.

Турк: Тус улсын ерөнхий сайд Эрдоганыг “Анкарагийн эр­­гэн тойронд болж
байгаа улс тө­рийн амьдралын тухай өчүү­хэн мэд­лэгтэй“ гэж АНУ-ын
дип­л­оматууд тодорхойлсон тухай Ви­киликс сайтын мэдээлэлд орсон
байсныг мөн л германы Шпигель сонинд нийтэлсэн байв. Үүнийг үзээд
Туркийн ерөнхий сайд хэлэхдээ, “Бид хүлээцтэй хандаж юу болохыг харах
хэрэгтэй. Викиликс сайтынхны гарт өөр ямар мэдээлэл байгааг үзмээр
байна.Тэгэж байж л гаргасан мэдээллүүд нь үнэн эсэ­хийг мэдэж болно”
гэжээ. Тэрээр Ви­киликс сайтын мэдээлэл бодит гэхэд эргэлзээтэй гэж
хэлсэн ажээ.

Ази:  Викиликс сайт Азийн орнуудын талаархи мэдээллийг нэлээд сүүлээр
буюу өчигдрөөс гаргаж эхэлсэн бөгөөд үүндээ БНХАУ-ын Гадаад хэргийн дэд
сайд АНУ-ын албаныханд хэлэх­дээ Хойд Солонгосын 2009 оны дөрөвдүгээр
сард пуужин турш­сан нь ердөө л АНУ-ын ан­хаарлыг татах гэсэн хэрэг
гэс­нийг нь дурджээ. Ингэхдээ Хойд Солонгосыг “томчуудын анхаар­лыг
татах гэсэн эрх хүүхэд “ хэ­мээн нэрлэсэн гэж хэлсэн талаар мэдээлэлд
багтжээ. Бүхэлдээ тус сайтын мэдээлэл нь Бээжин нь Хойд Солонгосоос
далдуур Өмнөд Солонгостой ойртож байна гэсэн мессеж өгсөн хэрэг болж
байгаа юм. Одоогоор энэ мэдээллийн ха­риуд Азийн орнуудаас ямар нэг
мэдэгдэл гаргаагүй ч зарим хөнд­лөнгийн шинжээч нар эрхэм Жу­лиан
Ассанже “одоо л галаар наа­даж эхэллээ” гэсэн утгатай дүг­нэлт хийсээр
байна. АНУ-тай сөргөлдөх нэг хэрэг харин Хя­тад, Хойд Өмнөд Солонгостой
хар­галдах илүү аюултай гэх болжээ.

Пакистан: Пакистаны англи хэлээр гаргадаг тэргүүлэгч сонины нэг болох
“Даун” сонинд бичихдээ “Викиликс-ийн мэдээлснээр бол, АНУ нь Пакистанаас
тус улсын баяжуулсан ураны нөөцийг “хулгайлан” гаргахаар завдсан” гэсэн
мэдээлэл гарчээ. Энэ мэдээл­лийн дараагаар тус улсад суугаа АНУ-ын
Элчин сайд нөхцөл байдлыг засахаар ихэд чармайж хэд хэдэн мэдэгдэл хийж
амжсан гэнэ. Тэрээр, “Пакистан бол АНУ-ын стратегийн чухал түнш” гэж
хэлээд, “ гэвч хамгийн бат бэх харилцаанд ч уналт бас байдаг шүү дээ”
гэжээ.

М.Наст

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж