Танхимын дараагийн тэргүүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Танхимын дараагийн тэргүүн хэн бэ?

Танхим гэдэг үгээр тодотгол хийж олноо танигдсан нэгэн байгууллага бол МҮХАҮТ /Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/ юм. Зууны талыг насалсан энэ байгууллагын тэргүүнээр сүүлийн 12 жилийн турш тасралтгүй ажилласан хүн бол С.Дэмбэрэл. Танхимын нэрийн хуудас болтлоо олны танил болсон энэ хүний талаар саараасаа илүү сайн мэдээ олон. Гэвч тун удахгүй танхимын тэргүүнийг сонгох гэж байгаатай холбоотойгоор янз бүрийн мэдээ чих дэлсэх болсон. “Тэр Дэмбэрэл ямар тахьсан бурхан биш одоо суудлаа тавьж єгєх цаг нь болсон” хэмээн хэсэг залуус өдөр тутмын нэгэн сонинд санаагаа шууд илэрхийлжээ.Тэд бол Монголын маркетинг менежментийн хvрээлэнгийнхэн бєгєєд С.Дэмбэрэлийг  даргын нэрээр бизнес хийгээд, баяжиж дууслаа хэмээн хардаад буй бололтой юм билээ. Гэхдээ өнөөдөртөө дэлгээд тавьчихсан баримт алга.

Танхимын тэргүүнээр  гурвантаа дараалан  томилогдсон С.Дэмбэрэл гэж хэн бэ гэдгийг сонирхож үзлээ. Монголын эдийн засгийн асуудлаар хөндөөгүй сэдэв гэж түүнд алга. Бизнесийн орчин, банк санхүү, инфляци, санхүүгийн зах зээл гэхчлэн олон сэдвийг тэрбээр хөнджээ. Харин С.Дэмбэрэлийн хувийн амьдралын талаарх мэдээлэл тун хомс ажээ. Ерээд оны үед Зах зээлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, нам бус гэх боловч С.Зориг агсантай шадар ойр явсан төдийгөөр түүний хувь мэдээлэл хязгаарлагдана. Харин стиль имиж сайтай, сайн чанарын тамхи, сайхан чулуун эдлэлд дуртай гэдэг нь түүний өрөөгөөр зочилсон хэн бүхэнд анзаарагддаг. Үнэтэй торгон дээлээр гоёж, хурдан морь, үнэтэй машинаар гангараад явж байсныг харин харсан хүн үгүй гэх. Одоогоос хэдэн жилийн өмнө хамгийн үнэн үгтэй улстөрчдийн айргийн тавд жагсаж байсан удаатай. Танхимыг өөрийн байртай болгох, гишүүдийн тоо мянга хүрч, гадаадынхантай түншлэхэд тэргүүний үүрэг багагүй байсан гэх ч энэ сарын 8-ны өдөр болох бизнесийнхний сонголтод тунаж үлдэх эсэхэд нь эргэлзэж буй хүмүүс бас байна. МҮХАҮТ-ын даргын энэ удаагийн сунгаанд шандсаа сорьж буй хүмүүс цөөнгүй ажээ. Тэдний манлайд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Ажнай” корпорацийн тэргүүн Д.Бат-Эрдэнэ, “Буян”-гийн захирал Б.Жаргалсайхан тэргүүтэй томчууд яваа сонстоно. Эгнээндээ 700 гаруй гишүүдийг элсүүлж, салбар танхимуудаа 300 гаруй аж ахуйн нэгжээр бэхжүүлсэн манайдаа л хамгийн том ТББ-ын тэргүүний суудал гэдэг зөөлөн бөгөөд амттай байх нь мэдээж. Одоогийн байдлаар танхимын гишvvдийн 82,8 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 10,3 хувь нь хувьцаат компани, 2,4 хувь нь холбоод, агентлагууд  1,8 хувь нь банк болон банк бус санхvvгийн байгууллага, 2,7 хувь нь хувь хvн, гадаадын тєлєєлєгчид байдаг. 1995 онд өөрийн гэсэн тусгай хуулийг УИХ-аар батлуулан гаргуулсан энэ байгууллагын санхүүжилт гишүүдийн татвараас бүрддэг. Нийт гишүүдээ дөрвөн ангилалд хуваан үздэг бөгөөд хамгийн зэрэглэл доогуур хүрээнийхэн л гэхэд жилд 300 мянган төгрөгийн татвар төлдөг гээд бодохоор тус байгууллагыг “ядмагхан санхүүтэй” гэж тодорхойлохын аргагүй. Хамгийн дээд зиндааны “Diamond” цолтой гишүүн байгууллагад “ТОР-100” аж ахуйн нэгжvvд, банкууд, МVХАVТанхимын тэргvvлэгчид, зєвлєлийн гишvvд, CEO клубын гишvvд голчлон хамрагддаг бөгөөд жилийн татвар нь нэг  сая тєгрєг байдаг ажээ.

Харин “Platinum” ангилалд багтагсад “ТОР-100”-д єрсєлдєгч 50 аж ахуйн нэгж, банк бус санхvvгийн байгууллагууд, 50 болон тvvнээс дээш ажилтан, ажиллагсадтай єєрийн эзэмшлийн дөрөв  хvртэлх салбартай байгууллагууд хамрагдаж болох бєгєєд жилийн татвар 750 мянган төгрөг байна. Удаах “Gold” гишvvд жилд 500 мянган төгрөг, “Classic” гишvvд 300 мянган төгрөгийн  татвар төлдөг ажээ. Өөр хаана ч ийм хэмжээний татвар төвлөрүүлж чаддаггүй гэвэл дэгс дүгнэлт болохгүй. Чухам тиймээс нэгэнт хөлөө олчихсон, нэр хүнд бүхий ТББ-г даргалаад “тарвалзаж” суух хүсэл цөөнгүй хүнд төрөөд буй бололтой. Хэдийгээр тус байгууллага хоёрын хоёр орлогчтой ч даргын сэнтий нь л хамгаас оснин байгаа нь уралдаанд хүч соригчдын ярианаас илт байсан. Одоогийн даргын ажлыг тааруу гэж хэлэхгүй ч хийх юм тун их, түүнээс дутахгүй ажиллах хүн ч байна гэсэн дэл сул яриа дэгдээд эхэлснээс харахад долоо хоногийн дараа хуралдах бизнесменүүдийн чуулган хөл ихтэй болох нь бололтой.

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж