Д.Батхуяг: Лиценз олгохыг яаравчлахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Д.Батхуяг: Лиценз олгохыг яаравчлахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн тавдугаар сарын  1-нээс эхлэн ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз олголтыг зогсоогоод байгаа. Энэхүү хоригийн сүүлчийн хугацаа өнөөдөр юм. Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн ашигт малтмалын лиценз олгох уу гэдгийг бид Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягаас тодрууллаа.

-Лиценз олголтыг түр зогсоох тухай хуулийн хэрэгжих хугацаа өнөөдрөөр тасалбар болж байгаа. Гэвч бид лиценз олголтыг яаравчлахгүй. Энэ асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд албан ёсоор хандсан. Хариугаа хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс лицензэд тавьсан хоригоо сунгах хүсэлтийг УИХ-д  гаргасан сураг байна. Түүнээс гадна одоогоор лиценз олгоогүй талбайг улсын нөөцөд авч хамгаалах боломж бий. Засгийн газраас шийдвэр гарган улсын нөөцөд авч болно. Тийм болохоор өнөө маргаашдаа лиценз олгохгүй.

-Улсын төсвөөс ашигт малтмалын хайгуулд хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байгаа нь гадаадынхныг дэмжсэн бодлого болоод байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Улсын төсвөөр ашигт малтмал хайна гэдэг  эдийн засгийн чадамжтай холбоотой асуудал шүү дээ. Боломж бололцоо нь байдаг бол улсын төсвөөр хайгуул хийх шиг амар зүйл үгүй. Гэтэл өнөөдөр төсвийн мөнгөөр хайгуул хийх чадамж алга байна. Ирэх оны төсөвт л гэхэд бид эрэл зураглалд зориулж 6,8 тэрбум төгрөг олгохыг хүссэн боловч хасч танасаар дөрвөн тэрбумыг л төсөвт суулгасан байна гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж