
Номонд ч “но” байх нь байна аа. Гуравдугаар ангийн Монгол хэлний сурах бичиг гэж авах юм алга. Дүүрэн алдаа. Жишээ нь, интернэт гэдэг үгийг л гэхэд 2-3 янзаар бичсэн байх юм. Уур хүрээд зохиогчид руу нь захиа илгээх гэтэл гомдол санал илгээх зааврыг нь ойлгодоггүй шүү. “Энэхүү номын талаар санал хүсэлтээ … @yahoo.com хаягаар авна” гэжээ. Уг нь миний мэддэг Монгол хэлээр бол “Санал хүсэлтээ … хаягаар илгээнэ үү” гэж баймаар санагдаад байгаа юм. Сурах бичиг нь ийм эрэмдэг зэрэмдэг юм чинь сурагчид маань хазгай буруу ярьж, алдаатай бичихээс яах билээ. Гэхдээ хамгийн гол буруутан нь ном хийгээд номыг зохиогчид биш юм шиг санагдаад байх юм. Ийм сурах бичгийг хэвлэхийг БСШУЯ зөвшөөрсөн байна билээ. Тэгэхээр төр буруутай юм болов уу. Үгүй байх аа. Төрийн хийсэн бүхэн зөв байх ёстой. Ер нь хэл эвдэрсэнд хэн ч буруугүй. Цагийн шуурганд хэл өөрөө л хэлбэрээ өөрчилж байхгүй юу.
Зохиочгийн эрх:
"Улс төрийн тойм