Монгол улс тусгаар тогтнолоо зарласны 86 жилийн ойн баяраар Хэнтий нутгаас хоёр генерал шинээр төрсөнд аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нутгийн зон олныхоо өмнөөс баяр хүргэж буйгаа өнөөдөр албан ёсоор илэрхийлэв. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын Ерөнхий цэргийн командлалын Штабын дарга хурандаа Лхамжийн Онцгойбаяр /Бор-Өндөр/, Цагдаагийн Ерөнхий Газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Аажуурын Дулаанжаргал /Биндэр/ нар “Бригадын генерал” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
И.Байгалмаа