Афганы цагдаа цэргүүдийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Афганы цагдаа цэргүүдийн аминд хүрчээ

“Даваа гаригт Афганы цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд Зүүн Афганистан дахь АНУ-ын зургаан цэргийг буудаж амийг нь хороолоо” гэж НАТО-оос мэдэгджээ.

Исафад бүртгэлтэй хэргийг үйлдсэн цагдаагийн ажилтан Нангархар мужийн Пакир Вагам дүүрэгт цэргийн сургуулилтын үеэр гал нээсэн бөгөөд өөрөө буудуулж амиа алджээ.

Афганистаны аюулгүйн хүчнийг бэлтгэдэг Исафаас хэд хэдэн удаа гадаад цэргүүд рүү гал нээсэн хэргийг үйлдэж байсан баримт байдаг байна. 

Талибаны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр халдлага үйлдсэн этгээд гадаадын зургаан цэргийн аминд хүрэхийн тулд хилийн цагдаагийн газарт ажиллаж байсан ба зорилгодоо хүрсэн байна хэмээн мэдэгджээ.

НАТО-ын зүгээс уг хэргийг шалгаж байгаа ба орон нутгийн цагдаагийн газрын дарга Ген Аминуллах Амехаил хэлэхдээ тус бүс нь телефон утасны шугам тасарсан байсан учраас болсон явдлын талаар үнэн зөв мэдээлэл авахад бэрх байна гэжээ.
Үүнээс өмнө ч Талибаны үймээн дэгдээгчид цагдаагийн дүрэмт хувцас өмсч халдлага үйлдэж байжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зүүн өмнөд Пактика мужид цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр тэсрэх бөмбөгтэй этгээд 12 цагдаагийн ажилтны аминд хүрсэн хэрэг мөн гарчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж