
Дэд бүтцийн салбар хөгжиж буй нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж байгаа бол энэ сарын эхээр Ерөнхий сайд Манмохан Сингх инфляцийн төвшин Засгийн газрын тооцоолж буйгаас бараг хоёр дахин хурдацтай өсч байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Энэтхэгийн төв банкны зүгээс бодлогын хүүгийн төвшинг дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргах төлөв харагдаагүй байна.
“Инфляцийн дарамт хурдацтай өсч буй эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Төв банкны зүгээс инфляцийн өсөлтийг зогсоохын тулд ирэх онд бодлогын хүүг нэмэх шаардлагатай болж магадгүй” гэж “Capital Economics” компанийн эдийн засагч хэлж байна.
Энэтхэгийн инфляцийн төвшин аравдугаар сард 8.58 хувь байгаа нь Засгийн газрын хүсч буй 4-5 хувиас хамаагүй илүү байгаа билээ. Харьцуулахад, ДНБ-ий өсөлт жилийн дунджаар Еврозонд 1.9 хувь, АНУ-д 2.5 хувь байгаа бол БНХАУ-ынх 9.6 хувь байна.