СУИС-тай хамтран хотын соёлыг түгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

СУИС-тай хамтран хотын соёлыг түгээнэ

Засгийн газрын шийдвэрээр Соёл урлагийн дээд сургууль нэртэйгээр одоогийн байрандаа үйл ажиллагаа явуулаад 20 жил болж буй Соёл урлагийн их сургууль/СУИС/-д өнөөдөр НИТХ-ын дарга Т.Билэгт зочилжээ. Сургуулийнхаа 20 жил, Монгол Улсад дээд боловсролтой урлагийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг ирэх сарын эхээр тэмдэглэх гэж буй тус сургуулийнхан хотын “спикер”-т ойгоо угтан хийж буй ажлуудаа танилцуулж, урлагийн тоглолтоор “дайлан”, ойн үеэр болох үйл ажиллагаандаа оролцохыг урьсан байна. СУИС-тай хотын соёл, ялангуяа хотын иргэдийн дунд хотын соёлыг дэлгэрүүлэх, хотын иргэн бэлтгэх талаар хамтран ажиллах шаардлагатай байгааг Т.Билэгт уулзалтын үеэр онцолсон. Тус сургуулийн удирдлагууд ч мөн 10 жилийн хүүхдүүд, хорооны иргэдэд лекц унших, сургалт явуулах зэргээр хотын соёлыг түгээн дэлгэрлүүлэх талаар хоттой идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа танилцуулжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж