Кросби санал асуулгыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Кросби санал асуулгыг тэргүүлж байна

Дэлхийн мөсөн дээрх тулааны шилдэг лиг буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн бүх оддын тоглолт нэг жил завсарласны эцэст эргэн ирэх гэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Канадын Ванкувер хотод өвлийн олимпийн наадам болсон учир энэ үер явагддаг бүх оддын тоглолтыг цуцалсан юм.

Харин 2011 оны бүх оддын тоглолтын санал асуулга хэдийнэ эхэлжээ.

“Питсбург Пенгвинс” багийн од тоглогч Сидней Кросби хоёр дахь долоо хоногоо дараалан санал асуулгыг тэргүүлж байна. Одоогийн байдлаар тэрбээр 218791 саналаваад байгаа бол түүний дараачаар “Монреал”-ын хаалгач Карей Прайс 145726 саналаар удаалж, “Тампа Бей Лайтинг”-ийн Стевен Стамкос 141818 саналаар гуравт бичигдэж байна.

Стэнлийн цомын эзэн Жонатан Тоевс 139570 саналтайгаар довтлогчдын бүрэлдэхүүнд гуравт бичигдэж байгаа аж.

Хамгаалагчдыг харин Чикагогийн Данкан Кэйт, Филаделфиагийн Крис Пронгер нар манлайлж байна. Тус бүр 137 мянган саналыг одоогийн байдлаар авчээ.
Энэ удаагийн бүх оддын тоглолт нэгдүгээр сарын 30-ны өдөр “Каролина Харрикенс” багийн талбайд болно.. Энэ жилийн санал асуулга нэлээд өвөрмөц шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Хөгжөөн дэмжигчид зургаан гарааны тоглогчийг сонгох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж