Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, шинэ жил асуйг тунхагдаг билээ.
Өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод цагаан ордны урд талбайд "People"s Tree" шинэ жилийн сүлд модоо заслаа. Энэхүү аврага мод 67 тохой өндөр, 83 настай бөгөөд 20 өдрийн турш 4590 км зам туулан нийслэл хотноо ирсэн байна.