Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаантай

Маргааш өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулах “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний төсөл болон Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулж, мэдээлэл хийх юм байна. Тэгвэл бичил уурхайгаас ашигт малтмал ашиглах журам, Бүтээгдэхүүнй хуваах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт оруулах аж. Мөн Эрчим хүчний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулахаар төлөвлөжээ.
                                                           
 

        Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж