Зээлийн хүүг бууруулах боломж бий гэв | News.MN

Зээлийн хүүг бууруулах боломж бий гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах боломж бий гэв

УИХ-ын гишүүн Н.Батбаяр сэтгүүлчидтэй уулзахдаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжийн талаар тайлбарласан юм.

-Өнөөдөр арилжааны банкууд моргейжийн зээлийг хэт өндөр хүүтэй олгож байна. Үүнээс болж ард иргэдийг орон сууцаар хангах төр засгийн бодлого ч биелэхгүйд хүрч байна. Зүй нь бол моргейжийн зээл гэдэг маш бага хүүтэй, урт хугацаатай байх ёстой. Манай улсын хувьд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь хүртэл бууруулж, 30 жилийн хугацаагаар олгох боломж бий. Ингэхгүйгээр моргейжийн зээл иргэдэд дэмжлэг болохгүй байна.

-Арилжааны банкууд урт хугацаат зээлийг санхүүжүүлэх сонирхолгүй байдаг шүү дээ. Ялангуяа бага хүүтэй бол бүр ч хэцүү. Тэгэхээр таны хэлээд буй урт хугацаат, бага хүүтэй зээлийг хаанаас санхүүжүүлэх хэрэг вэ?

-Засгийн газар нийгмийн даатгалын санд өртэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс Засгийн газар баталгаа гаргаж, Монголбанкнаас багаар бодоход 400 тэрбум төгрөг гаргах боломж бий. Түүнийгээ арилжааны банкуудад шилжүүлж, жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд өгөх боломжтой гэж би хувьдаа үзэж байна гэлээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж