Эрүүгийн хуулийг өөрчлөх талаар дахин судална

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг өөрчлөх талаар дахин судална

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ги­шүүд халгаж, хойшлуулахаар шийд­­­сэн. Ш.Сайхансамбуу ги­­­шүүн олон жил хөдөлгөж дөн­­гөөгүй Эрүүгийн хуульд нэ­­мэлт өөрчлөлт оруулахаар хуу­лийн төсөл өргөн барь­санд Ц.Нямдорж гишүүн дур­гүйцлээ илэрхийлж байлаа. Тэр­бээр эрүүгийн ертөнцийг зо­хи­цуулдаг “эцэг” хуулийг хэн дуртай нь өөрчилдөггүй гэ­сэн байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн. Бүр “Гэмт хэргийн талаар мэдэх хүн бүр оролцож 2002 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн. Одоо хүр­тэл Эрүүгийн хуулиар “цоор­сон” хуульч гарч ирээгүй. Арай гэж хэрэгжүүлж хэвшээд бай­хад нь өөрчилж яах гээд байгаа юм” гэж загнасан удаатай. Бас хуу­лийн төсөл санаачилсан Ш.Сай­хансамбуу нарын арваад ги­шүүн төслийнх нь талаар асуу­хаас халширдаг гэх яриа ч бий. Гэхдээ хуулийн төсөл са­­наач­лагчид мэргэжлийн хуульч, судлаачидтай хамтран ажил­­ласнаа тайлбарласан. УИХ-ын хуульч ги­шүү­дийн хөдөлгөхөөс халшраад бай­­гаа Эрүүгийн хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах талаар эр­дэмтдийн үгийг сонсохоор тө­лөвлөсөн гэнэ. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулган хүртэл энэ талаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээ хууль санаачлагчид Хууль зүйн байнгын хорооныхонд ам­лажээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж