Мексикийн цэргүүд 18 хүний цогцос олжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мексикийн цэргүүд 18 хүний цогцос олжээ

Даваа гаригт Мексикийн цэргүүд Техасыг хилийн ойролцоо 18 цогцос олсон байна. Хар тамхины наймаатай холбоотой баривчлагдсан хөлсний алуурчдаас авсан мэдээллийн дагуу 11 булш ухаж, 18 хүний цогцос гаргаж авсан байна. Одоогоор хохирогчид хэн байсан, хэзээ алуулсан нь тодорхойгүй байгаа аж.
Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө Чиуауа мужийн Меокү тосгоны 36 настай цагдаагийн дарга Хермилла Гарсиаг хөлсний алуурчид хөнөөсөн байна. Мексикт хүчний байгууллагын эмэгтэй албан тушаалтанд халдах тохиолдол маш цөөн гардаг юм.
Гарсиаг өглөө ажилдаа явах үед нь халдлагыг хийжээ. Мексик улсад 2006 оны арванхоёрдугаар сараас хойш хар тамхитай холбоотой хэргээр 31 мянган хүн амиа алдсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж