Африк Латин америк, Хятадыг бараадна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Африк Латин америк, Хятадыг бараадна

Ливи улсын удирдагч Муамар Кадафи ливийн нийслэл Триполи хотод  болж буй Африкийн холбоо, Европийн холбооны дээд хэмжээний уулзалтын хуралдааныг нээж хэлсэн үгэндээ европийн холбоо африк тивд анхаарлаа хандуулахгүй бол эдгээр орнууд Латин америк, Хятад, Оросыг бараадахаас өөр аргагүй боллоо гэж даваа гаригт мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй орны тэргүүн Муамар Кадафи хэлсэн үгэндээ африк, европийн орнуудын нийтлэг асуудал болох терроризм, цагаачлал, эрчим хүч, ардчилал, улс төрийн орогнол болон далайн дээрэмчдийн асуудлаар бүхэл бүтэн цагийн турш ярисан аж.

Тэрээр африкийн орнуудын өмнө хоёр сонголт ирээд байгааг цохон тэмдэглээд европийнхон африкийн хувьд сэтгэлд нийцэх юм хийхгүйг байгааг тэмдэглээд цаашид ийм байдал үргэлжилбэл эдгээр орнууд Латин америк, Хятад, Оросыг бараадахаас өөр сонголтгүй болох нь  гэж хатуухан шүүмжилсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж