Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хороо, Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтарч Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярт зориулан 11-р сарын 25-нд “Гамма” агентлагын гэрэл зурагчин С.Цацралтын “Монголын үзэсгэлэнт тал нутаг” фото зургийн үзэсгэлэн гаргав.
Үзэсгэлэнгийн нээлтэнд солонгосын талаас ГСХХ-ны дэд дарга, Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жөн Ён Жин, ГСХХ-ны ажилтнууд, суугаа орны 100 орчим иргэн болон Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүнүүд, ажилтнууд ирж оролцсон талаар Гадаад харицааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.