Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Бээжин дэх Элчин сайдын яамнаас 11-р сарын 26-28-ны өдрүүдэд “Land of Mongolia” фото зургийн үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Хятадын албаны хүмүүс болон гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг урьж хүлээн авалт хийлээ.
Элчин сайдын яамнаас Ар Монгол Трэвел, Гамма фото студитай хамтран зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнг 200 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд Монгол Улсыг гадаадад сурталчлах үр дүнтэй арга хэмжээ болов. Улс тунхагласны баярыг тохиолдуулан жил бүр улс орноо сурталчилсан арга хэмжээ зохион явуулах ажлыг заншил болгох талаар Элчин сайд Ц. Сүхбаатар нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Б.Мандах