Гаитийн удирдлагууд сонгуулийг цуцалсангүй

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Гаитийн удирдлагууд сонгуулийг цуцалсангүй

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дийлэнхийг огцом буруушааж, шүүмжилсэн
иргэдийн хариултаас үүдэн үндэстний ерөнхий сонгуулийг цуцлах тухай ням
гаригийн шийдвэрийг Гаити улсын Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийн
зөвлөлийн гишүүн Гаиллото Дорсаинвил зөвшөөрсөнгүй.

Тэрээр 12 нэр дэвшигч тэр дундаа сүүлийн үеийн судалгаагаар рейтинг
өндөртэй яваа эмэгтэй нэр дэвшигчийг шүүмжилж байгааг эрс эсэргүүцэж
байна. Дорсаинвил түүнчлэн Гаитид эмх замбараагүй байдал үүсээд байгааг
няцааж байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийн
зөвлөлийн дарга Луис Опонтын хэлснээр сонгогчдын хэний ч сонгох эрхийг
хасаагүй, харин зарим этгээдүүд санал хураах байрны талаар ташаа
мэдээлэлтэй байгаагаас буруу газар очиж, нэрсийн жагсаалтан дээр нэр нь
үгүй байгаад олноороо бухимдаж байна гэжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр санал хураалт хэвийн үргэлжилж, орон нутгийн цагаар 16:00 цагт албан ёсоор хаажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж