Хятад хамтран зүтгэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хятад хамтран зүтгэхийг уриалав

Хятадын Төрийн зөвлөх Дай Бингуо Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад, мөн яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх тал дээр Хятад болон АНУ хамтран дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Хятадын Төрийн зөвлөх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой Солонгосын хойгт ойрын үед гарсан ахиц дэвшлийн талаар утсаар ярихдаа Хятадын тал тус бүс нутагт бий болсон хувьсал өөрчлөлтөнд ихээр түгшиж, санаа зовниж байгааг илэрхийлжээ.

Одоогийн нөхцөл байдлыг яаралтай намдааж, дахин хурцадмал байдал үүсгэх алхам хийхгүй байх нь Бээжингийн баримталж байгаа эн тэргүүний байр суурь юм гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Энэ эгзэгтэй цаг мөчид Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан хугацаанд тогтоохын тулд Хятад болон АНУ-ын талууд санал нэгдэж бүтээлч үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж Дай хэлжээ.

Хятадын зүгээс хийх эхний алхам бол энх тайван, тогтвортой байдлыг бий болгох явдал юм. Харин Клинтоны зүгээс Вашингтон болон Бээжин ижил сонирхолтой байгааг онцлоод, АНУ нь Хятадтай хамтран ажиллахад бэлхэн байгааг мэдэгджээ.

Ийнхүү АНУ болон Хятад улс Солонгосын хойгийн асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж