Газрын тос 85 ам.доллараас давлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Газрын тос 85 ам.доллараас давлаа

Нефтийн үнэ даваа гаригт 85 ам.доллараас давав. Нью Йоркийн бирж дээр “WTI” маркийн түүхий нефть 1,5 хувиар өсч, 85.03 ам.доллар болсон бол Лондонд баррель Брент нефть 90 центээр өсч, 86.48 ам.доллар болсон юм. Энэ нь Европын төрийн тэргүүд хүнд байдалд буй орнуудын эдийн засагт туслах арга хэмжээ авч буйтай холбоотой аж. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт ч үнэд нөлөөлжээ.

Гэхдээ геополитикийн асуудлууд хөрөнгийн биржүүдэд цаашид сөргөөр нөлөөлөх хандлага байгаа юм. Хоёр Солонгосын хурцадмал байдал, АНУ-ын төрийн дээд байгууллагуудын нууц материалууд дэлгэгдсэн зэрэг нь цаашдын дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх шинжтэй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж