Ираны цөмийн эрдэмтэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн эрдэмтэн амиа алджээ

Ижил төрлийн халдлагын улмаас Ираны нэг цөмийн эрдэмтэн амь үрэгдэж, өөр нэг эрдэмтэн нь шархадлаа гэж тус улсын мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.

Халдлагыг үйлдэгчид эрдэмтдийг Тегеран хотод байхад машинд нь тэсрэх бөмбөг тавьжээ.

Амь үрэгдсэн эрдэмтнийг Мажид Шахриари гэдэг байсан бөгөөд Тегераны “Shahid Beheshti” их сургуулийн цөмийн инженерийн хэлтэст харьяалагддаг байжээ. Түүний эхнэр ч мөн халдлагын үеэр шархаджээ.

Хоёр дахь халдлагад өртсөн цөмийн эрдэмтнийг Фэрайдон Аббаси гэдэг бөгөөд эхнэр нь мөн л халдлагын үеэр шархадсан байна.

Энэ оны эхээр бас нэгэн эрдэмтэн тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алдсан байна.
Сүүлийн үед Ираны цөмийн арга хэмжээг тойрсон маргаан хурцдаж байгаа.
Тегераны зүгээс өөрийн цөмийн хөтөлбөрийг энх тайвны зорилготой гэж тайлбарлаж байгаа ч АНУ болон Барууны улсууд Тегераныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн сэжиглэж байгаа юм.

 Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж