Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт арваннаймдугаар
байрны дор байрлах үйлчилгээний газарт
дэсрэх бөмбөг тавьжээ гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж
шалгахад хүүхдүүд баримлын шавраар гэрлэн чимэглэл бүхий тоглоом хийж тавьсан
байсныг тогтоожээ. Уг дуудлагын дагуу оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх,
үйлчилгээний газрын ажилтнуудыг гаргах
гээд багаггүй чирэгдэл учруулсан байна. Энэ талаарх дуудлагыг оршин суугчид
өчигдөр 20.10 цагт дүүргийн цагдаагийн
хэлтэст өгсөн байна.
Н.Түвшин