”Бидний зорилго бол цөмийн бөмбөг”

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

”Бидний зорилго бол цөмийн бөмбөг”

Ираны салан тусгаарлагчдын суннитийн "Жундалла" бүлэг сар хагасын өмнө Исфахан хотоос атомын физикч Амир Хосейн Ширанийг хулгайлсан юм. Барьцааны хүнийг Белужистан мужид авчраад салан тусгаарлагчид өөрийн хоёр хүнийг шоронгоос суллахыг шаардаад түүнийг биелүүлэхгүй бол Ираны атомын хөтөлбөрийн нууцыг дэлгэнэ гэжээ.

Хариуд нь Ираны эрх баригчид Амир Хосейн Ширани хэсэгхэн хугацаанд Цөмийн эрчим хүчний агентлагт жолооч хийж байсан гэж мэдэгдсэн байв. Өнгөрсөн бямба гаригт "Аль-Арабия"  телевиз суннитуудын ирүүлсэн видео бичлэгийг харуулсан байв. Бичлэгт Ширани ярихдаа Ираны “энхийн” цөмийн хөтөлбөрийн зорилго нь цөмийн бөмбөг гэсэн байлаа. Тэрээр уран баяжуулах нууц ажилд хэрхэн оролцсоноо яриад хулгайлагдахаас өмнөх гурван жилд нь Исфаханы цөмийн нууц байгууламжид ажиллаж байсан гэжээ. Тэнд уг ажиллагааг түүний хамаатан Ахмад Султани удирдаж байгаа гэсэн байв. Мөн тэрээр цөмийн бөмбөг бүтээхэд оролцож байгаа эрдэмтдийн олон нэрийг хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж