“Хилчин” спорт хорооны тамирчдыг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Хилчин” спорт хорооны тамирчдыг шагнав

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр ХХЕГ-аас цол тэмдгээр шагнаж, урамшууллаа. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, самбо бөхийн дэлхийн аварга Б.Солонго нарыг дэслэгч цол, “Онц хилчин” тэмдгээр шагнасан бол самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Мөнхтуяа, хүрэл медаль хүртсэн О.Чинбат нарыг дэд ахлагч цол, “Хилийн төлөө” тэмдгээр шагнажээ. Түүнчлэн самбо бөхийн дасгалжуулагч Р.Лувсанпүрэвийг “Хилчний алдар-II” тэмдгээр шагнасан байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж