ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын нэгний өдрийг ХДХВ/ДОХ-оос мэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд маргааш 11 цагаас ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах 2010 оны дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал зарласан байна. Хуралд Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар оролцож, ХДХВ, ДОХ-ын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгөх юм байна. Харин  12:00 цагаас цаазаар авах ялын эсрэг дэлхийн хотуудын өдрийг Монгол улсад анх удаа тэмдэглэх гэж байгаа тухай мэдээлэл хийхээр болсон байна. “Амьдралын төлөө хот-цаазаар авах ялын эсрэг хот” аяныг зохион байгуулах бөгөөд мэдээллийг  олон улсын “Эмнести Интернэшнл байгууллага”, “Амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг”, “Хэлмэгдэгсэдийн холбоо” өгөх юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж