Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Өнгөрсөн өвөл хамгийн их өнтэй өвөлжсөн Сүхбаатарчууд бар жилийн өвлийг хатуухан үдэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар долоон сумын нутаг буюу аймгийн нийт нутгийн 53 хувь нь 8-10 см, бусад нутгаар 46 см  цас унаад байна. Цаашид ч олон жилийн дунджаас ахиу цас 5-7 удаагийн давтамжтайгаар орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурчид анхаарууллаа. Ирэх сард цасны зузаан улам нэмэгдэж, нягтран хатуурч, мал өвөлжилтөнд таагүй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.Түүнчлэн үе үе хүчтэй цасан шуурга шуурч, малын хариулга маллагаанд хүндрэл учруулж болзошгүй байна.

Хэдийгээр аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ сайн базаасан ч хатуу өвлийн дохио ийнхүү эхэлж, зарим малчид отрын нутаг руу нүүж эхэллээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж