Сери А: 14 дүгээр тойрог | News.MN

Сери А: 14 дүгээр тойрог

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Сери А: 14 дүгээр тойрог

Италийн Сери А лигийн 14 дүгээр тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Энэ тойргийн тоглолтууд дуулиан шуугиан багатай болж өнгөрсөн бөгөөд лигийг тэргүүлэгчид хүснэгтийн байраа хадгалж үлдсэн байна.

“Интер Милан” энэ тойргоос эргэн ирж байгаагаа харуулж байна уу гэлтэй “Парма”-г талбайдаа 5:2 харьцаатай хожжээ. Багийн ахмад хагас Дэяан Стэнкович хет-трик хийж, Камбиассо, Мотта нар багийнхаа гоолыг нэмсэн. Харин “Парма”-гаас “Интер”-ийн хуучин цэрэг Эрнан Крэспо дубль хийж, эсэргүүцэл үзүүлсэн байна.

“Бари”-“Чезена”, “Лацио”-“Катанья”, “Ювентус”-“Фиорентина” багийн тоглолтууд 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Харин “Кальяри” “Лечче”-г талбайдаа хүлээн авч, 3:2-оор хожжээ. Мөн “Удинезе” “Палермо” багууд өрсөлдөгч “Наполи”, “Рома” багуудыг 3:1 харьцаатай хожсон байна. Энэ хожигдлынхоо дараа “Мөнхийн хот”-ын баг хүснэгтийн долдугаар байр руу ухарчээ.

Харин сүүлийн дөрвөн тоглолтдоо дарааллан ялж, лигийг тэргүүлж эхлээд байгаа “АС Милан” “Сампдориа”-гийн талбайд тэнцээ хийсэн. “Росонерри”-гийн гоолыг Робиньо хийсэн бол Паззини “Сампдориа”-д тэнцээ авчирсан гоолыг оруулсан юм.

Сери А лигийн 14-р тойргийн тоглолтын дүн:

“Интер Милан” 5:2 “Парма”
“Бари” 1:1 “Чезена”
“Кальяри” 3:2 “Лечче”
“Лацио” 1:1 “Катанья”
“Брешия” 0:0 “Женоа”
“Удинезе” 3:1 “Наполи”
“Палермо” 3:1 “Рома”
“Сампдроия” 1:1 “АС Милан”
“Ювентус” 1:1 “Фиорентина”

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж