Санал тоолох машин худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Санал тоолох машин худалдаж авна

УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг баталсан. Түүнд сонгууль явуулахад шаардагдах зарим тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг суулгаж өгчээ. Ингэснээр сонгууль болгоноор санал хураалтын дүнг дагаж гардаг маргаан арилна гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Дондогийн тайлбарласнаар УИХ-ын 2012 оны сонгуулиар энэхүү санал тоолох машиныг сонгуулийн хэсгийн хороо бүрт байршуулна. Ингэснээр хүний оролцоогүйгээр хэдэн хүн хэний төлөө санал өгсөн бэ гэдэг нь машинаар уншигдаж, гарна. Мөн тэр хэрээр цаг зав хэмнэнэ. Өмнөх сонгуулиудаар саналын хуудсыг тоолж дуусгах гэж шөнөжин юм болдог байсан юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж