Зээлийн мэдээллийн сангийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Зээлийн мэдээллийн сангийн төслийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Зээлийн мэдээллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Өнөөгийн байдлаар манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкууд нь зээлийн мэдээллийн нэгдсэн сангүйгээс шалтгаалж, багагүй бэрхшээлтэй тулдаг аж. Тухайлбал, иргэн нэг банкнаас зээл авчихсан байтлаа, өөр нэг нэг банкнаас их хэмжээний зээл авдаг.  Түүнийгээ өмнөх банкныхаа зээлэнд өгдөг гэх мэтээр гинжин холбоо үүсгэдэг гэнэ. Мөн  иргэн дэлгүүрээс зээлээр хөргөгч, телевизор авлаа гэхэд тухайн иргэн аль нэг банкинд зээлтэй байна уу гэдгийг мэдэх боломжгүй. Тиймээс Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор давхардсан байдлаар иргэн, аж ахуйн нэгж, зээл авах байдал үгүй болно. Тэр хэрээр банкуудын эрсдэл багасах гэнэ.

Түүнчлэн зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудад цахим сан руу ороод хэдэн төгрөг зээлэх чадвартай байна вэ гэдгээ мэдэх бололцоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь бүхэн нь эргээд банкны системийн хлээх эрсдлийг багасгах төдийгүй,  эцсийн дүндээ банкны зээлийн хүү буурах, зээлийг хурдан хугацаанд авдаг болох гээд иргэд, аж ахуйн нэгжийн хувьд банк санхүүгийн салбарынхнаас үзүүлэх үйлчилгээ мөн шуурхай болох нөхцөл бүрдэх  аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж