Одон тэмдгийн тухай төслийг хойшлуулжээ | News.MN

Одон тэмдгийн тухай төслийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Одон тэмдгийн тухай төслийг хойшлуулжээ

УИХ дахь Монгол ардын намын бүлгээс саяхан мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Төрийн дээд цол, одон, медалийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “Түр хугацаагаар хойшлуулах шаардлагатай” гэж үзжээ. Төсөлд тусгаснаар шагналын нэр төрөл олон болсны зэрэгцээ тэр хэрээр төсөвт тусгах мөнгөн дүн нэмэгдсэн байна. Тодруулбал, нийт дүнгээрээ 19 тэрбум төгрөгийг төсөвт суулгах тооцоо гарчээ. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс энэ төрлийн хуулийн төслийг боловсруулж байгаа тул тэр бүгдийг нэгтгэн авч үзэх ёстой хэмээн бүлгийн гишүүд үзсэн гэсэн мэдээллийг бүлгийн дэд дарга Д.Дондог мөн хэллээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж