Улсын Онцгой комис
с Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн дээрх аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргажээ. Гоц халдварт шүлхий өвчин сүүлийн 14 хоног Дорнод, Сүхбаатар аймагт бүртгэгдээгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт малыг вакцинд бүрэн хамруулжээ. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сүхбаатар аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ.

Н.Хулан