
Энэ сард тус салбар 30 гаруй иргэн, зургаан байгууллагад 83 стандарт үйлчилгээ үзүүлжээ. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан технологийн лаборатори ажиллуулах талаар зөвлөгөө өгсний дээр тэрхүү лабораторид шаардлагатай багаж хэрэгсэл, урвалж бодисын жагсаалт гарган хүргүүлжээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээнд 35 дээж хамруулан дүгнэлт гаргасан байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран үрийн улсын нөөц болон тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалах үрийн буудайнд хяналт тавьжээ. Түүнчлэн зочид буудал, ломбард, бильярдны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж шаардлагатай стандартаар төлбөргүй үйлчилсэн байна.
Ж.Мөнх-Очир