![](https://news.mn/wp-content/archive2/local/photo/2010/11/e36b028832eb9b66/0cc898b7afc9e660big.jpg)
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ гэрлэн дохиог тавихад замын сангийн хөрөнгөөс долоон сая шахам төгрөг зарцуулжээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос бусад хөдөөгийн аймгийн төвүүдэд төдийлөн байдаггүй энэхүү гэрлэн дохионы заалтны үргэлжлэх, солигдох хугацаа нь замын голд байрлуулсан өндөрлөгт өнгөт гэрлээр жолооч нарт харагдана. Тоог нэлээд том хэмжээгээр хийлгэсэн, мөн хөдөлгөөний урсгалыг түр хязгаарлахаас гурав дөрвөн секундын өмнө ногоон гэрлийг анивчуулан шар гэрлээр дамжуулан улаан гэрэлд шилжиж байгаа нь жолооч нар замын уулзвар дээр гэнэт биш алсаас хурдаа сааруулан зогсох нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь осол зөрчил гаргахгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд эвдрэл саатал гаргахаас болгоомжлох зэрэг ач холбогдолтой ажээ. Мөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын урсгал, нягтрал ихтэй гол замуудыг хурд сааруулагчтай болгосон нь хөдөлгөөний аюулгүй байдалд зохих нөлөө үзүүлж байна.