Гар бөмбөгөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Гар бөмбөгөөр өрсөлдөв

Булган аймгийн нутгийн удирдлага, төрийн албан хаагчид улс тунхагласны 86 жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдлөө.

Аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газар, аймгийн аудитын газар, статистик, стандарт, хэмжил зүйн хэлтэс, байгаль орчин, аялал жуулчлалын газар, шүүхийн шинжилгээний алба, мөн аймгийн ахмадын хороо,  “Тогтвортой амьжиргаа-2”, “малын индексжүүлсэн даатгал”-ын төсөл зэрэг байгууллага, нэгжийн албан хаагчид  нутгийн зон олондоо үйлчилгээ үзүүлдэг. Энэ удаагийн тэмцээнд тэдгээрээс бүрдсэн зургаан баг болгон зохион байгуулж оролцуулснаас аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Булган телевиз”, “Булганы мэдээ” сонины редакцийн баг түрүүлжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж